- Монгол Ардын Намд төлөөлөгчийн суудлын мөнгө – 510,0 сая төгрөг, Ардчилсан намд Төлөөлөгчийн суудлын мөнгө – 165,0 сая төгрөг
Байнгын ажиллагаатай хэрнээ орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсөддөө “суудлын мөнгө” олгодог явдал үргэлжилсээр байна. 2020 оны байдлаар нэг төлөөлөгчид 15 сая төгрөг авчээ. Сонгогдсон тойрогтоо зориулсан мөнгө гэж өөрсдөө тайлбарладаг боловч зарцуулалтыг огт тайлагнахгүй явж ирсэн. Үүнийг ил тод болгохыг иргэд, сонгогчид нь шаардсаар байгаа.
- Б.Отгонсүх (Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч) – 9,9 сая төгрөг, урамшууллын урьдчилгаа.
- Баярмөнх (Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч) – Урьдчилгаа урамшуулал – 9,9 сая төгрөг.
- Баярсайхан (Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч), буцалтгүй тусламж – 20,0 сая төгрөг
Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ мэтээр үе үе буцалтгүй тусламж, урамшуулал авч байгаа боловч тогтоол шийдвэрийн хуулбар нь Шилэн дансанд огт тавигдахгүй байна
Эх сурвалж: tusuv.mn