Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 41 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Шинэ халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. “Ачтан” эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн хоёр, тусгаарлалтад байсан гурав гээд нийт таван жолооч халдвартай гарсан. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учир ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан” гэв.

Хариулт үлдээх