Америкийн нэгдсэн улсын хамгийн том гахайн мах боловсруулах үйлдвэр covid-19 халдварын улмаас ажилчидаа цомхотгож хаалгаа барих дээрээ тулаад байна.

Энэхүү үйлдвэр хаалгаа барьснаар Америкийн нэгдсэн улсын хэмжээнд гахайн мах болон махан бүтээгдэхүүний хомсдолд орох аюулд ороод байгаа бөгөөд Smithfield компаний гүйцэтгэх захирал бидний нөхцөл хүнд байгаа бөгөөд цаашид гарах сөрөг үр дүнг хянах боломжгүй байж магадгүйг анхааруулсан байна.

Ням гарагт Smith field компаний гүйцэтгэх захирал Кеннет Салливан мэдэгдэл хийж хэдийгээр гахайн махны үйлдвэр хаагдаж байгаа ч бид бусад төрлийн уургийн агууламжтай нэмэгдэл бүтээгдэхүүн гаргах тал дээр онцгой анхаарч байна. Манай орны махны хангамж зах зээлд дутагдахгүй гэж найдаж байна.

Одоо бидэнд найдвараас илүү баталгаатай зүйл байхгүй байгаа нь харамсалтай гэжээ.

Хариулт үлдээх