Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа.  

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж байгаагийн нэг нь дээрх орон сууц юм.

Энэхүү орон сууц нь стандартын дагуу явган хүний болон авто зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд ус, дулаан хангамж нь Баянхошуу дэд төвийн дэд бүтэцтэй бүрэн холбогдсон юм.

Хариулт үлдээх