Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх албан ёсны хэлэлцээ ирэх долоодугаар сард эхэлж магадгүй тухай “ARD” телевизийн суваг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт Копенхаген хотноо Өрнөдийн орнуудын дипломатчид, мөн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор Украины асуудлаарх олон улсын уулзалтыг “хатуу нууцлал дор” зохион байгуулжээ. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалд төвийг сахисан хэвээр байгаа БРИКС-ийн эдгээр орноос дэмжлэг авах нь Өрнөдийнхний зорилго байв гэж тус телевиз тэмдэглэжээ. Энэхүү хэлэлцээг Киевийн санаачилгаар хийсэн байна.
Эх сурвалж: Монцамэ