Японд болох анхны цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн дэлхийн аварга шалгаруулах “Formula E” уралдааныг Токио хот ирэх оны хавар зохион байгуулахаар боллоо гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлэв. Токио 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн шингээлт, ялгарлын зөрүүг тэглэх зорилтынхоо хүрээнд хүчин чармайлтаа эрчимжүүлж буй үед дээрх шийдвэрийг гаргажээ. “The ABB FIA Formula E World Championship” уралдаан 2024 оны гуравдугаар сарын 30-нд болох бөгөөд 11 багийн 22 нисэгч гуравдугаар үеийн цахилгаан хөдөлгүүртэй уралдааны машинаар Токиогийн зам дээр уралдана гэж зохион байгуулагч мэдээллээ.Токио хот нь “F1” уралдааныг хариуцдаг Олон улсын автомашины холбооноос /IAF/ зөвшөөрөгдсөн мото спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.“Formula E” уралдааныг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан тээврийн хэрэгслүүдийн хэрэглээг сурталчлан таниулах зорилгоор 2014 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Ийм машинуудын хөдөлгүүрүүд нь уралдааны машинуудынхаас чимээ багатай байдаг бөгөөд Лондон, Сан-Паулу зэрэг томоохон хотуудад зохион байгуулж байв.Токио хотын захирагч Койке Юрико уралдааны талаар хэлэхдээ, цахилгаан тээврийн хэрэгслүүдийн хэрэглээг зах зээлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон улсын тавцан дахь Токиогийн оролцоог өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ. 

Хариулт үлдээх