Танд цахилгаангүй, сэнс ашиглах боломжгүй нөхцөлд сэрүүхэн байх хэд хэдэн энгийн аргуудыг хуваалцъя.

Хэт их халуун нь таны тархи болон бусад эрхтэнд хор хөнөөл учруулах өндөр эрсдэлтэй тул дараах аргуудаас туршиж үзээрэй.

  • Бие нь хангалттай чийггүй үед хөлрөлт бага явагддаг. Хөлрөх нь хүний биеийг хөргөдөг тийм ч учраас маш сайн чийгшүүлж өгснөөр төдий чинээ хөлөрч бие хурдан хөрнө.
  • Хүйтэн шүршүүрт эсвэл усанд орох.
  • Илүү удаан болон хурдан сэрүүцэхийг хүсвэл гаатай саван хэрэглэж үзээрэй. Гааны тосонд агуулагддаг ментол нь тархины рецепторуудыг идэвхжүүлдэг.
  • Хүзүү бугуйндаа хүйтэн жин тавьх. Ингэснээр импульсийн цэгүүд арьсанд ойрхон байдаг тул та илүү хурдан сэрүүцнэ.
  • Нар гарах үед цонх болон хөшгөө хааж, нар бууж сэрүүн болоход нээгээрэй.
  • Хөвөн бол амьсгаладаг хамгийн сайн материалуудын нэг тул хөвөн даавуу эсвэл хөнжил нь таныг шөнийн турш сэрүүн байлгахад тусална.
  • Хийжүүлсэн болон сахар ихтэй ундаанаас татгалзаарай. Тэдгээр нь цангах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг учраас аль болох цэвэр ус хэрэглээрэй.
  • Хар бараан бус илүү гэгээлэг хувцас сонгоорой.

Амжилт хүсье.

Хариулт үлдээх