Ховд аймгийн Музейд мод, төмөр зэргийг ашиглан хийсэн 10 гаруй дөрөө хадгалж байна. Иргэд орон нутгийн музейгээр зочилж,  монгол дөрөөний хувьсал хөгжлөөс харж болох юм.


Онцлоход,  сийлбэртэй ган дөрөө бий.

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал ах ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгсэл болон дөрөөгүй төсөөлөхийн аргагүй юм.


Уг дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй. Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэсэн ба сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлбэрлэсэн аж. Нийт жин нь 3300 гр. Өндөр 14.5 см, суурь өндөр 10 см, суурь урт 11 см байна. Энэхүү сийлбэртэй ган дөрөө нь  Ховд аймгийн Манхан сумын харьяат Н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.

Ховд аймгийн Музей нь 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  үзмэр худалдан авах үнэ тогтоох комиссын шийдвэрээр 550 төгрөгөөр тус дөрөөг худалдан авч,  эдүгээ хүртэл олон нийтийн хүртээл болгон хадгалж байна.

Тус аймгийн Музейд нийт 3000 мянга гаруй үзмэр байдаг.   

Хариулт үлдээх