1. Өдөр тутамдаа давс ихтэй хоол хүнс хэрэглэх нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж устах аюулд хүргэх эрсдэлтэй. (давстай цай, хиам, зайдас, давсалсан самар, төрөл бүрийн вакумдаж нөөшилсөн мах, чипс, цуу, жан, амтлагчууд гэх мэт )
  2. Сахар- сахарын агууламж өндөртэй ундаа жүүс. Судлаачид өдөрт хоёр ба түүнээс дээш хийжүүлсэн ундаа уух нь бөөрний өвчнөөр өвчлөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг гэж үзсэн байдаг.
  3. Хорт зуршил (архи, тамхи)
  4. Ханиад – хамрын ханиад, ханиалга, томууг зэрэг халдварыг цаг хугацаанд нь эмчлэхгүй байх нь бөөрний өвчлөлийн нэг шалтгаан болдог . Эдгээр халдварыг цаг тухайд нь хурдан эмчлэхгүй бол нян, вирүс нь бөөрийг өвчлүүлдэг.
  5. Кофены хэрэглээ- кофег өдөр тутамдаа тогтмол хэрэглэх нь түүнд агуулагддаг кофейн нь биемахбодын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бөгөөд кофе нь шээс гадагшлуулах үйлчилгээтэй тул бөөрөнд муу гэж үздэг.
  6. Өвчин намдаах эм тогтмол хэрэглэх нь мөн л бөөрөнд ачаалал нэмэгдүүлдэг бөгөөд махан хоолны араас эм хэрэглэхгүй бол өлөн үед хэрэглэх нь бөөр өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.
  7. Цөцгийн тос- цөцгийн тос нь ханасан өөх тос агуулдаг тул бөөрөнд муу юм.
  8. Шээсээ тэвчих- Давсагаа цаг тухайд нь суллахгүй байх нь бөөрийг гэмтээх нэг шалтгаан болдог. Шээс хүрэх үед нь гадагшлуулахгүй тэвчих нь давсагт шээс удаан хугацаагаар хадгалагдаж, нян үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Ийнхүү нян үржсэнээр шээсний замын халдварын шалтгаан болдог.

Хариулт үлдээх