“Улаанбаатар их дуулга” тэмцээнд ОХУ-ын тамирчид төвийг сахисан статустай оролцож, хоёр алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ.

Ням гарагт нэмэх 100 кг-ийн жингийн барилдаанд ОХУ-ын бөх Инал Тасоев “Их дуулга”-ын аварга боллоо. Тэрбээр шувтаргын барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Мин Жонг ялжээ. Хүрэл медалийг Монгол Улсын бөх Цэцэнцэнгэлийн Одхүү, Казахстаны бөх Адил Оразбаев нар хүртсэн байна. 

Багийн дүнгээр Япон улсын шигшээ баг (7 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай) тэмцээнийг тэргүүлж, хоёрдугаар байрыг Израил улсын баг (2 алт, 1 мөнгө, 3 хүрэл), гуравдугаар байрыг  Монгол Улсын баг (2 алт, 4 хүрэл) тус тус эзэлсэн байна.

“Улаанбаатар их дуулга” зургаадугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл хотноо зохион байгуулагдсан юм. Дараачийн Их дуулгын тэмцээн есдүгээр сарын 22-24-нд Баку хотноо болно.

Эх сурвалж: Монцамэ

Хариулт үлдээх