Альбинос хүмүүс европын орнуудад их түгээмэл амьдардаг, 20 мянган хүний нэг нь альбино байдаг аж. Хамгийн сонирхолтой нь хар арьстнууд дунд альбинос хамгийн түгээмэл. Энэ үзэгдлийг дэлхийн тархалтаар нь авч үзэх юм бол манай гарагийн нийт хүний нэг хувь нь ийм өвчинтэй гэсэн үг ажээ.

Казакстаны 12 насны зөрүүтэй эгч дүүс болох Асел, Камила нар нь энэ төрлийн генетикийн өөрчлөлттэй төрсөн боловч тэд уг өвөрмөц содон төрхөөрөө загварын ертөнцийг байлдан дагуулж чаджээ. Daily Mail сонинд бичсэнээр охид нүд, арьс, үсний өнгийг хариуцдаг пигментийн дутагдалтай гэнэ. 

Охидын албино өвчин эмч нар төдийгүй, эцэг эхийг нь ч гайхшралд автуулжээ. Эмч нар охиныг анх төрөх үед орос цустай гэж бодсон байна. 

Аселийг эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сургасан боловч удалгүй энгийн сургуульд шилжүүлжээ. Охин хичээл сурлагадаа сайн боловч нарны гэрэлд удаан байж чаддаггүй учир хичээл дээр нарны шил зүүхээс өөр аргагүй байв. 

Асед анхандаа нэлээд гадуурхагдаж, ганцаарддаг байсан боловч дүү Камилаг төрсөн цагаас энэ бүхэн дуусгавар болсон байна. Охид одоо хамтдаа гайхалтай харагдахаас гадна олон хүмүүсийн анхаарлыг татах болжээ. 

Хариулт үлдээх