
1. Жигнэмэг таслагч -Шүдтэй нь холбож түүнд ийм нэр өгчээ. Учир нь энэхүү аварга загасанд дээд шүд гэж байдаггүй юм. Далайн түвшнээс доош 3.7 км-ын гүнд амьдардаг уг аварга загас нь ердөө л 42-56 см байдаг. Бие нь хар хүрэн өнгөтэй бөгөөд том хоёр нүд болоод жижиг хос сэрвээтэй аж. Үхсэн загасны сэг зэмээр хооллодог нь түүний шүднүүдтэй холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.

2. Ангора туулай– Ангора туулай нь урт биетэй, хөвсгөр үстэй амьтан юм. Гаднаас нь харахад жижиг хав нохойтой төстэй ч гэмээр харагддаг уг туулай XVIII зууны үед Францад анх гарч иржээ. Эртний настай энэхүү амьтан тэр үеийн хаадын тэжээвэр амьтан байсан гэнэ.

3. Думбо наймаалж– Биеийн хэлбэр нь бөмбөг шиг хэлбэртэй уг амьтан Уолт Диснейн нисдэг заантай төстэй царайтай болохоор нь ийнхүү нэрийджээ. Дэлхий дээр цөөн тоогоор амьдардаг, хамгийн ховор амьтанд тооцогддог байна. Далайн түвшнээс доош 7000 метрийн гүнд амьдардаг. Думбо наймаалжийн биеийн жин 5.9 кг юм. Харин хамгийн том Думбо наймаалж 1.8 метр урттай байжээ.

4. Панда-шоргоолж– Үнэн хэрэгтээ энэ бол шоргоолж биш бөгөөд зөгийний нэг төрөл юм. Эм зөгий нь далавчгүй учир шоргоолж мэт харагддаг байна. Панда-шоргоолж Чилид амьдардаг бөгөөд хатгах нь маш өвчтэй, хортой байдаг учир, үхрийн алуурчин хэмээн нэрлэдэг аж.

5. Umbonia Spinosa– Нуруун дээрээ хатгууртай, өвөрмөц өнгөт шавж. Хатгуураа ургамлын шүүс гаргаж авахад ашигладаг.

6. Үсэрхэг алаг зараа– Энэ өхөөрдөм амьтан нь аварга амьтан харах үедээ жиргэж буй авиа гаргадаг цор ганц хөхтөн амьтан юм.

7. Паку загас– Шинэ Гвинейд амьдрах энэ загас хүнтэй ойролцоо шүдтэйгээрээ ялгарна.

8. Бөхөнгийн төрлийн амьтан– Энэ сонин амьтан нь энгийн бөхөнөөс том хамраараа ялгарна.

9. Модны барзгар могой– Энэ могойн Африкийн модон дээр амьдардаг бөгөөд гайхалтай нуугдаж чаддаг.