Ховд аймагт хонь, үхрийн махыг кг тутамд дунджаар 17 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн ямааны махыг кг тутамд 15 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 7.1 хувиар нэмэгдсэн байна. Уламжлалт аргаар бэлтгэсэн борц кг тутамд 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин 250 гр стандарт савлагаа, хаяг бүхий борцыг 7500 төгрөгөөр борлуулж байгаа аж.  Үүнээс гадна хонь (амьд) 300-350 мянган төгрөгийн үнэтэй байна.  Харин нэг литр шингэн сүү дунджаар 4000 төгрөг, нэг кг задгай гурилын үнэ дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байна. 

Source: Montsame

Хариулт үлдээх