Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долоодугаар сарын 9-ний өдрийн 11 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулна.

Дээлтэй Монгол наадмын эхэнд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсах юм.
Мөн
– Шилдэг дүүрэг
– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
– Шилдэг дээл урлаач
– Шилдэг бүжгийн аяны оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
– Хамгийн сайхан дээлтэй оролцогч
– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулна.


Түүнчлэн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, Дээлтэй диско зохион байгуулна.

Хариулт үлдээх