Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд  Мөрөн хотын нисэх буудалд “Хөх баавгайн домог” олон ястны  урлагийн тоглолтыг өдөр бүр толилуулж байна.

Тоглолтод Дархад дууч МУГЖ  Б.Дариймаа, Хотгойд дууны мастер МУГЖ  Р.Лхамжав, хоолойн  лимбэчин МУСТА  О.Лхагваажий зэрэг 10 гаруй уран бүтээлчид оролцож байна.

Хөвсгөл нуурыг дээрээс нь харахад Хөх баавгай шиг тогтоцтой юм.

Мөн Цагааннуурын зайран Б.Моко “ Хөх баавгай буюу буурал баавгай нь Дархад, Тува, Уйгар бөөгийн дээд онгод” юм гэж өгүүлсэн байдаг.

Иймээс Дархад, Цаатан, Хотгойд зэрэг олон ястны онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг “Хөх баавгайн домог” гэж нэрлэсэн гэдгийг зохион байгуулагч Ж.Даваадамдин хэлж байлаа.

source: montsame

Хариулт үлдээх