Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам болох Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэн “Ара комплекс” энэ сарын 1-ний өдөр нээлтээ хийлээ.

Дотоодын болон гадаадын аялагч, амрагчдыг цэнгэлдэх хүрээлэнгээр зочилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр угтаж, сэтгэл ханамж дүүрэн буцаахыг эдний хамт олон илүүд үзэж байна.

Тиймдээ ч “Аяллаа Архангай” руу чиглүүлэхийг уриалж эхлээд байгаа. Цэнгэлдэх хүрээлэн “Ара комплекс” нь аймгийн төв Эрдэнэбулган сумаас зүүн зүгт Онгоны ам хэмээх газарт 24 га талбайд 1500 авто машины зогсоолтой, худалдаа үйлчилгээний 84 цэгтэй, 4000 хүний суудалтай юм.  

Гэр бүл, найз нөхөд, хамт олон, ганцаараа ирсэн ч уйдахааргүй өдөр бүр үзүүштэй хөтөлбөрүүдийг энд зохион байгуулна.

“Ара комплекс”-ийн эргэн тойронд “Этүгэн” үзэсгэлэн, циркийн тоглолт, Хүннү гүрний музей, гэрэл зургийн үзэсгэлэн, ретро машины үзвэр, амьтны хүрээлэн, “Week” хөгжмийн хамтлаг, худалдаа үйлчилгээ, хүүхдийн тоглоом, хүүхдийн цэцэрлэг, олон үндэстний 31 төрлийн хоол зэрэг  нь өдөр бүр аялагч таньд үйлчилнэ. 

Өдөр бүрийн хөтөлбөрүүээс гадна онцлох хөтөлбөрүүдийг дурдвал:

7.5,6-нд Бөхийн барилдаан

7.7-нд Нийтийн дууны оддын тоглолт

7.10, 11-нд Аймгийн баяр наадам

7.14-нд Breathe music night

7.15-нд “Lumino” хамтлагийн тоглолт

7.16-нд Шагайн харваа

7.21, 22-нд “АRA LIVE” амьд хөгжмийн тоглолт

7.22-нд “Мастер кросс” авто уралдаан

7.26-нд Соёлын өдөрлөг, Булган ууланд зул өргөх ёслол

7.27, 28-нд Аймгийн 100 жилийн ойн баяр наадам болно.

source: montsame

Хариулт үлдээх