Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд Монгол Улсын бөхийн түүхэнд Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол бөхийн баярыг долоодугаар сарын 21-21-ы өдрүүдэд Цагаан-Үүр сумын Уялган голд зохион байгуулна. Энэ үеэр улс, аймаг, сумын алдар цолтой бөхийн барилдаан, дээд гурван насны морьдын уралдаан, бага насны болон өсвөрийн хүүхдийн барилдаан, сур харваа, МУСГЗ Хурц арслан, нэрт бөх тайлбарлагч Ц.Бадамсэрээжид арслангийн нэрэмжит бөх тайлбарлагчдын уралдаан зэрэг болно. Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш гучаад км-ын зайд Уялган гол байдаг. Энэ голоос улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монголын гурван хүчит аварга, Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, Улсын гарьд Д.Баяраа, Улсын начин Ц.Ванчинхорлоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох зэрэг аймгийн арслан, заан, начнууд төрсөн хүчтэний өлгий нутаг юм.
source: montsame