ЭМЯ-наас сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” нөлөөллийн аяныг эхлүүллээ.   

ДЭМБ-ын мэдээлснээр, таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7 хувь буюу 10 тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая буюу нийт хүн амын 3.8 хувь нь сэтгэл түгших, 264 сая буюу нийт хүн амын 3.4 хувь нь  сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байсан. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн.

Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4 хувь, органик бус нойрны эмгэг 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9 хувь, архинд донтох эмгэг 6.4 хувь, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.

source: montsame

Хариулт үлдээх