Америкийн дуучинТейлор Свифтийн энэ сарын эхээр гаргасан “Speak Now” цомог нь “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. Попын хатан хааны энэхүү цомог нь уг чартыг тэргүүлсэн 12 дахь цомог нь болж, Барбара Стрейзандын амжилтыг эвдсэн байна.  Эрэгтэй уран бүтээлчдийн хувьд дуучин Jay-Z болон  “Beatles” хамтлагийн аль аль нь “Billboard” чартыг тэргүүлсэн арав гаруй цомогтой хэдий ч цомгийн эрэмблэх системд өөрчлөлт оруулсан тухайгаа “Billboard” дурджээ. Өдгөө 33 настай Свифт мөн дөрвөн цомог нь шилдэг 10 цомгийн жагсаалтад нэгэн зэрэг багтсан анхны эмэгтэй уран бүтээлч болсон байна. 

Хариулт үлдээх