Төв аймгийн Батсүмбэр сумын зарим голууд үерийн түвшнээс 30 см даван үерлэлээ. Иймд Төв аймгийн Онцгой байдлын газраас тус сум руу аялал, зугаалгаар явахгүй байхыг анхааруулж байна.

Олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянгол явах зам усанд автжээ.

Хараа, Сөгнөгөр, Баянгол, Хүй Бургалтайн голууд үерлэсэн. 

Баянгол, Сөгнөгөр, Бургалтай 2-р багийн нутаг дэвсгэр дэх голын ай сав газрууд бүгд усанд автжээ.

Бороо зогсож нар гарахаар өндөр уулсын ус бууж, усны түвшин улам ихсэх аюултай байгаа тул Батсүмбэр сум руу аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэдийг тухайн бүс нутаг руу зорчихгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

source: montsame

Хариулт үлдээх