Хятадын баруун хойд нутгийн алслагдсан тосгонд ням гарагт агаарын температур Цельсийн  52 хэмээс давсан нь  түүхэн дээд үзүүлэлт болжээ. Шинжааны Турпан хотгорын Санбао тосгонд ням гарагт агаарын температур 52.2 хэмд хүрснийг бүртгэсэн бөгөөд аагим халуун өдрүүд дор хаяж тав хоног үргэлжлэх төлөвтэй байгааг “Шинжааны өдрийн сонин” даваа гарагт мэдээлсэн байна.Дөрөвдүгээр сараас хойш Азийн хэд хэдэн улс орнууд хэд хэдэн удаа дээд амжилт тогтоосон халуунд “цохиулж” цаг уурын хурдацтай өөрчлөгдөж буй энэ нөхцөл байдалд дасан зохицож чадах эсэх талаар санаа зовниход хүргэсэн билээ.

Хариулт үлдээх