Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан Хятадын агаарын бөмбөлөгт мэдээлэл цуглуулах зориулалттай Америкийн тоног төхөөрөмжийг ашиглаж байсан гэж “The Wall Street Journal” сонин лхагва гарагт Вашингтоны засаг захиргаан дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 

Тус сонинд мэдээлснээр, Хятадын агаарын бөмбөлгийг Америкийн багаж хэрэгслээр хэсэгчлэн тоноглосон байсан нь хэлтэрхийнүүдэд нь хийсэн шинжилгээгээр тогтоогджээ. Бөмбөлөгт тагнуулын зориулалттай тусгай тоног төхөөрөмж, дэлгүүрээс худалдаж авч болох энгийн төхөөрөмжүүд хоёулаа байсан гэж шинжээчид дүгнэсэн байна.

Үүний зэрэгцээ шинжээчид Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байхдаа Хятад руу ямар нэгэн мэдээлэл дамжуулаагүй гэж үзэж байгаа аж. 

Тагнуулын мэдээлэл цуглуулах боломжтой байсан ч АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр агаарын бөмбөлөг санамсаргүйгээр ниссэн гэж Америкийн мөрдөгчид үзэж байна.

source: montsame

Хариулт үлдээх