Монгол түмний тоглох дуртай үндэсний наадгайн нэг бол малын шагайг ашиглаж хийсэн төрөл бүрийн наадгай, бүр үндэсний спорт болгон хөгжүүлж ирсэн явдал юм.   Тухайлбал шагайн харвааг  Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгон 2001 оноос эхлэн албан ёсоор бүртгэсэн байдаг. Улмаар шагайн харвааг монгол түмний эртнээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл хэмээн үзсэн учраас 2014 онд Юнескогийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн авчээ. Ингэснээр уг тоглоом наадгай нь дэлхийн соёлын нэгэн өв болсон байна. Монголчуудын эртний тоглоом наадгайн нэг болсон энэхүү шагайн наадгай нь үндэсний наадмын нэгэн төрөл төдийгүй үндэсний спорт, хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх нарийн арга хэрэгсэл болон хөгжсөөр иржээ. Тухайлбал шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэхүү сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан есөн тохой буюу ойролцоогоор 4.72 метр зайд байрлах хасааг няслан онох журмаар тоглодог байна. Түүнчлэн шагайгаар маш олон төрлийн тоглоом тоглож болдог аж.

Хариулт үлдээх