Ардын хувьсгалын өлгий, Монгол орны хоймор болсон Сэлэнгэ нутгаар аялах, зугаалах иргэдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр. Байгалийн үзэсгэлэнт тогтцуудаас гадна, түүх дурсгалын арвин их ундаргатай Сэлэнгэ аймагт та түр саатаад, нэгхэн өдрийн амралтаа ая тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж дүүрэн байна. Ардын хувьсгалын өлгий, Монгол орны хоймор болсон Сэлэнгэ нутгаар аялах, зугаалах иргэдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр. Байгалийн үзэсгэлэнт тогтцуудаас гадна, түүх дурсгалын арвин их ундаргатай Сэлэнгэ аймагт та түр саатаад, нэгхэн өдрийн амралтаа ая тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж дүүрэн байна. Тодруулбал тус аймгийн төв Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг гурван сумдын үзэсгэлэнт байгалиар аялах нэг өдрийн аяллын маршрутыг танд дуулгая.

Аялагч та өглөөний 5.30 минутад галт тэрэгнээс буухад хүлээн авч, мэндлэн тосож аялуулах баг угтана. 

Ая тухтай, тохилог, найрсаг үйлчилгээтэй багийнхнаас сонгон авч, суудалдаа тухлаад Сайхны хөтөл хэмээх сайхан хөтлийг зорих болно.

-Тэнд халуун хоол, хүйтэн зууш, шорлог, халуун хүйтэн ундаа, сэтгэл сэргэм сэнгэнэсэн кофе гээд таны хүссэн зүйл бүгд тэнд.

Сайханы хөтөл нь Сэлэнгэ аймгийн төвөөс 10-аад км зайд, Монгол Оросын хил дээр шахам оршино. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг түүхтэй.

-Таны дараагийн аялал Ээж мод. Хол ойрын зочид гийчдийн зорин байж очдог газрын нэг бол “Дэвсэг ээж буюу ээж мод”.

-Сүсэгтэн олны хүндлэн, биширч очдог энэхүү мод нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт, аймгийн төв Сүхбаатар хотоос 3 км, Улаанбаатар хотоос 320 км зайд оршино.

-Нарснаас буцах замд эх түүхийн гэрч болсон Буур хээрийн талд орших чулуун хөшөөг үзэх болно.

-Чингис хаан Бөртэ үжин хатнаа Мэргэдэд булаалгаад араас нь нэхэж явахдаа “Эрсэн хүнээ олсон тул энд буудаллацгаая” хэмээн бууж амарсан их тал нутаг юм.

-Мөн Алтанбулаг суманд байрлах Хувьсгалын музейг үзэж сонирхох боломж энд бий.

-Түүнчлэн Сэлэнгэ аймар руу орох гарах замын хамгийн үзэсгэлэнт хэсэг болох Тужийн нарсан дундах замыг харах нь аялагч бүхний хамгийн сонирхол татах нэг агшин энд үлдэнэ.

-За тэгээд орой нь буцаад галт тэргэндээ суух хүртэл Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаар багахан аялал хийж болно.

Энд Гэрэлт цогцолборт сүндэрлэх Хулан хатны үзэсгэлэн төгс хөшөөг сонирхож, Сүхбаатар хотыг баруун зүгээс нь тольдон харж, Орхон хатан ижийн дөлгөөн их урсгалыг ширтэн нүдээ амраах ховорхон боломжийг бас танд олгоно.

Зөвхөн нэг өдрийн аяллаар та Сэлэнгэ сайхан нутгийн үзэсгэлэнг ханатлаа бишрэх болно.

source : montsame

Хариулт үлдээх