1.Хүний биеийн нийт жингийн нэгээхэн хэсэг нь буюу 1-4 килограмм нь бактериуд байдаг аж. Үүнд ашигтай, ашиггүй гээд хүний биед байх бүх бактериуд багтана. Мөн хүний биед дэлхийн нийт 7.7 тэрбум хүн амаас 2-3 дахин их бичил амьд биет оршдог.
2. Хүний арьс сар бүр тогтмол бүрэн гуужиж, ахин төлжиж байдаг. Хүн амьдралдаа дунджаар 20 килограмм арьс гуужуулдаг.
3. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2010 оны наймдугаар сард дэлхийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн замын түгжрэл үүсэж байсан аж. Уг түгжрэлд жолооч нар 10 өдрийн турш зам дээр гацсан бөгөөд нийт 100 орчим километр үргэлжилж байжээ.
4. Хэрэв та “YouTube” дэх бүх бичлэгийг үзэж дуусгахыг хүсвэл танд мянган жил шаардлагатай аж. Үүний дараа танд энэ мянган жилд шинээр орсон бичлэгүүдийг үзэж дуусгахад нэг сая жил шаардлагатай болно.
5. Онгоцоор зорчих үед хүний амтлах болон үнэрлэх мэдрэмж хэвийн үеэс 20-50 хувиар буурдаг байна. Онгоцны хоол амтгүй байдаг нь ийм учиртай аж.