АНУ-ын Байгаль орчны урьдчилан таамаглах үндэсний төвийн мэдээлснээр долоодугаар сарын 3-ны даваа гараг дэлхийн ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун өдрөөр бүртгэгджээ. Дэлхий даяар нүүрлээд буй хэт халалтын улмаас дэлхийн дундаж температур Цельсийн 17.01 хэм хүрч, 2016 оны наймдугаар сарын /16.92 хэм/  өмнөх дээд үзүүлэлтийг эвдсэн байна. 

АНУ-ын өмнөд хэсгийг сүүлийн хэдэн долоо хоног аагим халуун нөмөрсөөр байна. Мөн Хятадад 35 хэмээс дээш температуртай халуун үргэлжилсээр байгаа аж. Хойд Африкт ойролцоогоор 50 хэм хүртэл халж байна.

Одоо өвөл болж байгаа Антарктидад хүртэл хэвийн бус өндөр температур бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус тив дэх Украины Вернадскийн судалгааны баазад саяхан Цельсийн 8.7 хэмийн дулаан буюу долоодугаар сарын дээд үзүүлэлт бүртгэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлт, “Эль-Нино” үзэгдэлтэй хавсарснаар ийнхүү хэт халж байна гэж “Berkeley Earth” төвийн эрдэмтэн Зеке Хаусфатер мэдэгдсэн байна. 

Хариулт үлдээх