1. Хэрвээ өнөөдөр юу өмсөхөө мэдэхгүй байгаа биедээ эвтэйхэн бас өнгөлөг хувцсыг сонгоорой. Шинэлэг байх хэрэгтэй.
  2. Хүйтэн үед хэзээ ч нимгэн хувцас өмсч болохгүй. Сайхан харагдахын эхний алхам бол цаг агаартаа тохируулан хувцаслах юм.
  3. Та богинохон даашинз дээр заавал өндөр өсгийт өмсөхгүйгээр цагаан кейт өмсөхийг зөвлөж байна. Энэхүү хувцаслалт таныг дэгжин харагдуулах болно. Мөн нэгэн хэвийн байдлаа эвдэх хэрэгтэй. Өндөр өсгийт өмсөх үед хөл их өвддөг.
  4. Хэрвээ та сорочкон цамц өмсөх гэж байгаа бол хэвийн загварын цамцнаас татгалзаж, цагаан бас өвөрмөц загварын цамц өмсөөрэй.
  5. Олон давхар хувцас өмсөх таныг эмх цэгцгүй харагдуулна.
  6. Ноосон цамцыг дангаар нь өмсөхгүйгээр цамцныхаа гадуур ороолт зүүгээрэй. Таныг загварлаг харагдуулах болно.
  7. Биед наалддаг материалтай хослолоос татгалзаарай. Аль болох даавуун бас гэгээлэг өнгийн хослол худалдан аваарай.
  8. 2 өөр өнгийн тод хувцсыг хоршуулах хэрэггүй.
  9. Хэрвээ та хэвлий хэсгээрээ тарган бол бариун хувцас өмсөхөөс татгалзаарай. Та биеэ барьсан хувцас өмссөн үедээ сул загварын цув эсвэл цамц сонгоорой.

Хариулт үлдээх