Оюун ухааны олон улсын музейг үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзийд Монгол Улсын ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо.

Энэхүү цолыг оньслох аргаар 3500 орчим оньсон бүтээл үйлдвэрлэж 5000 гаруй техникийн зураглал, томьёолол, тодорхойлолт боловсруулан гаргаж, зохиогчийн эрх патентаар баталгаажуулсныг болон Монгол үндэсний оньсон тоглоом наадгайн уламжлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгожээ.

Оюун ухааны олон улсын музейд өдгөө 130 гаруй улс орны оюун ухааны 11000 бүтээл бий. Энд дэлхийд алдартай урлагийн бүтээлүүд, ертөнцийн долоон гайхамшгийн нэг алдарт Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, сансрын хөлөг, хүн, сүм хийд, байшин барилга зэргийг зөвхөн оньсоор угсардаг байдлаар хийсэн нь дэлхийд байхгүй гайхамшгууд болжээ. Тус музейг зөвхөн тоглоомын музей мэтээр өнгөц ойлгодог тал байдаг. Гэвч энэ бол төрөл бүрийн шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулж ойлгуулах Шинжлэх ухаан танин мэдэхүйн музей юм. Тоглоомын музей бол дэлхийгээр олон байгаа. Харин шинжлэх ухааныг агуулсан ийм музей байхгүй гэж үүсгэн байгуулагчид дүгнэжээ.

Хариулт үлдээх