1. Арьсанд дээр тууралт, батга гарах

Стрессийн улмаас хайрст үлд, батга болон бусад арьсны эмгэгүүд гардаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар оюуны хөдөлмөр эрхэлдэг, стресс ихтэй орчинд ажилладаг  хүмүүс илүүтэйгээр арьсны эмгэгээр өвдөх магадлалтай байдаг.
2. Биеийн жин өөрчлөгдөх

Стресс ихтэй удаан хугацаагаар байхад кортизол дааврын хэмжээ ихэсдэг. Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгардаг кортизол нь стресс урвалыг тодорхойлогч гол даавар гэдгийг орчин үед нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Танд кортизол дааврын түвшин ихсэхэд таны хоолны дуршил ихсэж, улмаар жин нэмэгдэх хүчин зүйл болно.Зарим тохиолдолд стресс ихтэй  хүмүүс турдаг нь  цусан дахь адреналин түвшин ихэссэнтэй холбоотой. Адреналин нь бодисын солилцоог эрчимжүүлснээр турахад нөлөөлдөг.3. Ойр ойрхон ханиад хүрэх

 Архаг стресстэй удаан хугацаагаар явахад дархлааны систем нь кортизол дааварт мэдрэг чанар буурсанаар үрэвсэл даамжирах нөхцөлийг бий болгодог. Мөн удаан хугацаагаар стресстэй явахад халдвараас эсэргүүцэх нь буурч, ханиад томуу амархан хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг.4. Ходоод гэдсээр өвдөх

Стресс гормоны нөлөөгөөр ходоод гэдэсний үрэвсэлт эмгэгүүд үүсдэг.Ялангуяа ходоодны шарх үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь стресс юм.5. Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү байх

Архаг стресстэй удаан хугацаагаар явахад аливаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж, илүү амархан ядрах шинж илэрдэг. Энэ үед аль болох бага цагаар ажиллаж, амрах шаардлагатай.6. Үс унах

Судлаачид стресс ихтэй хүмүүсийн  үс  илүү амархан унаж халцардаг гэж үздэг Хэрэв та янз бүрийн үс уналтын эсрэг витамин хэрэглээд үр дүнгүй үс тань унасаар байвал та стресс ихтэй байна гэсэн үг.Иймээс стрессээ багасгаж, гоо сайхандаа анхаараарай7.Толгой их өвдөх

Толгойн өвдөлт нь маш олон шалтгааны улмаас үүсдэг Жишээ нь  буруу байрлалаар унтах, цусны даралт ихэсэх, хамрын дайвар хөндийн үрэвсэл, жирэмслэлт гэх мэт маш олон шалтгааны улмаас үүсч болно.Гэхдээ зарим тохиолдолд хэт их ажлын ачаалал, стресстэй холбоотойгоор үүсч болох тул та ажлын ачаалалаа багасгаж, амраарай.8. Нойр хулжих

Таны нойр  хүрэхгүй, шөнө дунд гэнэт сэрэх гэх зэрэг нойрны асуудалтай  болоод удаж байна уу ? Нойрны янз бүрийн эм уугаад ч нойр хүрэхгүй байгаа бол та стресст их орсоны шинж. Иймээс ажлын ачаалалаа багасгах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр стрессээ тайлах нь их чухал.9. Зүрхээр өвдөх

Удаан хугацааны турш стресстэй явах нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, хатгуулж өвтгөдөг. Энэ нь зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлж, цусны даралтыг ихэсгэж, цээжээр өвдөх, зүрхний цохилт түргэсэх зэрэг асуудалтай нүүр тулахад хүргэдэг.  Европ дахь хамгийн их стресстэй ажилладаг албан газруудаас 2000 ажилтныг сонгон нэгэн судалгаанд хамруулжээ. Харин үр дүнд нь тус ажилчид стресс багатай хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 23% -аар илүү байсан юм.

source: Himalaya

Хариулт үлдээх