Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч, бий биелгээ өвлөн уламжлагчдын нэг бол Ховд аймгийн Буянт сумын тариаланч  Х.Цэнд-Аюуш.
Тэрбээр бага насандаа ааваасаа торгууд биелгээ сурч, өдгөө 44 жил биелж байна.
Биелгээ нь олон угсаатны хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжилдаг бөгөөд  биеийн хөдөлгөөний уран налархай чанарыг гайхуулдгаараа онцлогтой.  

Х.Цэнд-Аюуш гуай 1980 оноос эхлэн хүүхэд багачуудад бий биелгээ зааж, өв соёлоо түгээж  явна. Буянт суманд “Олон ястан” хэмээх дугуйлан байгуулснаар 80 орчим шавьтай болж, торгууд, урианхай, захчин гэх мэт олон угсаатны бий биелгээг зааж сургаж, уралдаан тэмцээнүүдэд амжилтттай оролцож байна.

source: montsame

Хариулт үлдээх