Хөвсгөл аймагт  өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой Цаатан фестиваль ардын урлаг, нүүдэлчдийн соёл, спортын наадам эхэллээ.

Тус наадам нь  цаатан иргэдийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилготой   19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр аялагч,  жуулчин иргэд Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой тэмцээн наадамд оролцох боломжтойгоороо онцлог юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Хариулт үлдээх