Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид  Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж байна.

Тус театрын уран бүтээлчид “Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслол хүндэтгэлтэй бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр үзэгчдийн сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр урьж байна” хэмээв.

Энэхүү тоглолтод Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид оролцож байна.

Тоглолт өдөр бүр 17.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм.

source: montsame

Хариулт үлдээх